ШИНЭ ИРГЭНШИЛ ДЭЭД СУРГУУЛИЙН БОЛОН МСҮТ-ИЙН 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ


Шинэ Иргэншил Дээд Сургуулийн 2017-2018 оны

 хичээлийн жилийн элсэлтийн журам

Нэг. Ерөнхий зүйл

1.1       Боловсрол Шинжлэх Ухааны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан ШИДСургууль оюутан элсүүлэн суралцуулах болно.

1.2       Оюутан элсүүлэх ажлыг тус Сургуулийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс зохион байгуулна.

1.3       ШИДС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт Улаанбаатар хот болон орон нутгаас элсүүлэх элсэгчийн хяналтын тоог Удирдах зөвлөл тогтооно.

1.4       Аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн эрэлт хэрэгцээ, захиалга, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны тогтоосон элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

1.5       Элсэлтийн комисс нь элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, оюутан элсүүлэх арга хэлбэр, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн материалыг шалгах болон ур чадварын шалгалтыг зохион байгуулан авах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг зохицуулах болно.

1.6       Хөдөө орон нутгаас элсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын консорциумын /МИДСК/ 2017 онд аймаг орон нутгаас оюутан элсүүлэх журмыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.

Хоёр. Зохион байгуулалт

2.1       Тус сургуульд элсэх хүсэлтэй иргэн энэхүү журмын 3.4-т заасан ерөнхий шалгалт   (ЕШ)өгнө.

2.2       Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн мэргэжлээр суралцах хүсэлтэй иргэний өргөдлийг сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч, зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.

 2.3       ЕШ-ийг БСШУЯ-наас эрх олгосон хөндлөнгийн байгууллага эрхэлнэ.

2.4       Урьд нь дээд боловсрол эзэмшсэн иргэн хоёр дахь бакалаврын сургалтад хамрагдвал, мөн тус сургуулийн мэргэжлийн сургуульд суралцагчдаас шаталсан сургалтаар дэвшин суралцвал ЕШ авалгүйгээр элсүүлнэ.

2.5       Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалтын талаарх шаардлагатай мэдээлэл болон цахим бүртгэлийн талаарх мэдээллийг “Шинэ иргэншил” дээд сургуулийн вэб хуудас www.nci.edu.mn, БСШУЯ-ны www.education.mn , боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтаас танилцаж болно.

Гурав. Элсэгчдэд тавих шаардлага, авах шалгалт ба шалгаруулалт

3.1       ШИДС-д элсэгчид мэргэжлийн онцлогоос хамааран нийгмийн тухай мэдлэг, математик, монгол хэл, Монгол Улсын түүх, эсвэл гадаад хэлний хичээлээр шалгалт өгсөн байна.

3.2       Ерөнхий шалгалтын нийт онооны 50 ба түүнээс дээш хувийг авсан тохиолдолд элсэгч нь бүртгүүлэх эрхтэй.

3.3       Тус сургуульд элсэгч бүрэн дундаас доошгүй боловсролтой байна.

3.4       Доор дурдсан мэргэжлийн чиглэлүүдийг харгалзан ЕШ-ыг заавал өгсөн байна. Үүнд:

Мэргэжлийн чиглэл

ЕШ

Босго оноо

1

Менежмент ба удирдахуй

  • Аялал жуулчлалын менежмент
  • Зочид буудал зоогийн газрын менежмент,
  • Хүний нөөцийн менежмент,
  • Маркетингийн менежмент,
  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний, менежмент

Математик,

Гадаад хэл

 

 

 

 

 

400

2

Албан хэргийн менежмент

Монгол хэл,

Математик

 

400

3

Иргэншил судлал

Түүх,

Монгол хэл

 

400

4

Багш, нийгмийн ухаан

Багш, сургуулийн өмнөх насны

Багш, бага ангийн

Түүх,

Монгол хэл

400

5

Нягтлан бодох бүртгэл

Татварын нябо-хяналт

Банкны менежмент

Математик,

англи хэл /орос хэл/

 

400

Дөрөв. Өргөдөл хүлээн авах


4.1       “Шинэ иргэншил” дээд сургуульд элсэхийг хүсэгчийн өргөдөл, материалыг “Шинэ иргэншил” дээд сургуулийн элсэлтийн комисст өөрийн биеэр хүргэх бөгөөд хөдөө орон нутгаас элсэхийг хүсэгчид МИДСК-аас томилогдсон комиссоор дамжуулан ирүүлнэ.

4.2       Элсэхийг хүсэгч өөрийн гараар бичсэн өргөдөлдөө: товч намтар, ам бүлийн байдал, эцэг эх хаана ямар ажил, алба эрхэлдэг, ямар мэргэжлээр элсэх, уг мэргэжлийг сонгосон шалтгаан, мэргэжлийн чиглэлээр уралдаан тэмцээн, олимпиадад үзүүлсэн амжилт, ЕШ-ыг хэрхэн өгсөн, сургалтын төлбөрийг хэн хариуцах талаар бичиж, буцах хаяг, холбоо барих утас, е-mail хаягаа тодорхой бичсэн байна.  Элсэхийг хүсэгч нь өөрийн биеэр ирж бүртгүүлсэн тохиолдолд өргөдөл бичихгүй байж болно.

4.3       Боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, чээж зураг 2%, зэрэг материалыг бүрдүүлж өргөдөлд хавсаргасан байна. Бүртгэлийн хураамж  5000 төгрөгийг Голомт-1 банк дахь “Шинэ иргэншил” дээд сургуулийн 1102102604 тоот дансанд тушаасан орлогын мэдүүлгийн хамт ирүүлнэ.

Тав. Элсэхийг хүсэгчдийг шалгаруулах ба бүртгэх

5.1       Элсэгчдэд тавих шаардлагыг хангаж, шалгалт өгч тэнцсэн хүмүүсээс шалгаруулалт хийхдээ ЕШ-ын онооны нийлбэр дээр боловсролын гэрчилгээний дундаж оноог нэмсэн онооны нийлбэрээр жагсаалт хийж, удирдах зөвлөлийн тогтоосон хяналтын тоонд багтаан шалгаруулна.

5.2       Тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг сургуулийн веб-д 8-р сарын 25-ны дотор байрлуулан зарлана.

5.3       Тус сургуульд элсэх оюутны хяналтын тоонд багтаж шалгарсан хүмүүст суралцах эрхийн бичгийг 7-р сарын 5-аас  8-р сарын 30-ны дотор олгоно.

5.4       Шалгарагсад эрхийн бичиг авахдаа дараах материал бүрдүүлсэн байна.

  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт /эх хувь/
  • ЕШ-ын дүнгийн тодорхойлолт
  • Сурагчийн хувийн хэрэг /ажиллагсад нийгмийн даатгалын дэвтэр/
  • Иргэний үнэмлэх
  • Цээж зураг 2%

 

  1.       Холбоо барих хаяг:
  2. иргэншил дээд сургууль
  3. үндэстний гудамж-6
  4. Сангийн ямны хойд талд/
  5. : 327198, 330195, 99922802, 99088697
  6. : ncinstitute@mongol.net
  7. : www.nci.edu.mn

Зургаа. Сургалтын төлбөр

6.1       Монгол улсны боловсрол, шинжлэх ухааны сайдын А/92 тоот тушаалд үндэслэсэн ШИДС-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр:

 

 

Мэргэжлийн зэрэг, ангиуд

Анги тус бүрд ноогдох сургалтын төлбөрийн хэмжээ  төгрөгөөр

I ангид элсэгчид

II ангид элсэгчид

III ангид элсэгчид

IV ангид элсэгчид

1

Бакалаврын өдрийн ангид

1400000

1400000

1400000

1400000

2

Бакалаврын эчнээ ангид

1400000

1400000

700000

-

3

Магистрын ангид

1500000

-

-

6.2       Тухайн жилийн сургалтын төлбөрийг 9 сарын 1-ний дотор төлж барагдуулах үүрэгтэй.

6.3       Сургалтын төлбөрийг хугацаанд нь төлсний хөнгөлөлт:

Төлбөр төлөх хугацаа

Хөнгөлөлтийн дүн

1

2017 оны 09 сарын 01-ны дотор

/100% төлбөл/

280 000

2

 

2017 оны 09 сарын 01-ны дотор

/50% төлбөл/

100 000

3

2018 оны 01 сарын 05-ны дотор

/үлдэгдэл төлбөрөө төлбөл/

100 000

Долоо. Оюутанд үзүүлэх тэтгэлэг тусламж

7.1       Шинэ Иргэншил Дээд сургууль дараах тэтгэлэг, тусламж болон хөнгөлөлтийг үзүүлнэ.

  • Төрөөс оюутанд олгодог бүх төрлийн хөнгөлөлт
  • БСШУСЯ-аас тогтоосон улс, аймаг, хотын хэмжээний уралдаан тэмцээнд оролцож шагналт байр эзэлсэн амжилт гаргасан оюутанд төлбөрийн хөнгөлөлт 20%
  • А” үнэлгээтэй суралцсан оюутан суралцагчдад дараахи төлбөрийн хөнгөлөлтийг үзүүлнэ.

 

1

Нэг улирал “А“ үнэлгээтэй суралцвал дараагийн зөвхөн нэг улиралд нийт төлбөрөөс үзүүлэх хөнгөлөлтийн хувь

15%

2

Хоёр улирал дараалан “А“ үнэлгээтэй суралцвал дараагийн зөвхөн нэг улиралд нийт төлбөрөөс үзүүлэх хөнгөлөлтийн хувь

25%

3

Гурван улирал дараалан “А“ үнэлгээтэй суралцвал дараагийн зөвхөн нэг улиралд нийт төлбөрөөс үзүүлэх хөнгөлөлтийн хувь

35%

4

Дөрвөн улирал дараалан “А“ үнэлгээтэй суралцвал дараагийн зөвхөн нэг улиралд нийт төлбөрөөс үзүүлэх хөнгөлөлтийн хувь

45%

5

Таван улирал дараалан “А“ үнэлгээтэй суралцвал дараагийн зөвхөн нэг улиралд нийт төлбөрөөс үзүүлэх хөнгөлөлтийн хувь

55%

6

Зургаан улирал дараалан “А“ үнэлгээтэй суралцвал дөрөвдүгээр курст нь нийт төлбөрөөс үзүүлэх хөнгөлөлтийн хувь

100%

7

Өөрийн сургуулийн МСҮТ-ийг “А“ үнэлгээтэй төгссөн оюутныг нэгдүгээр улиралд нийт төлбөрөөс үзүүлэх хөнгөлөлтийн хувь (хоёрдугаар улирлаас дээрх үзүүлэлтийг харгалзана)

100%

8

Бусад МСҮТ болон ЕБС-ийг “А“ үнэлгээтэй төгссөн оюутныг нэгдүгээр улиралд нийт төлбөрөөс үзүүлэх хөнгөлөлтийн хувь

20%

 

Шинэ иргэншил МСҮТ-ийн 2017-2018 оны хичээлийн жилд

мэргэжлийн боловсролын болон мэргэжлийн зэргийн

хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам

 

Нэг. Ерөнхий зүйл

  1. ШИДС-ийн дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн (цаашид МСҮТ гэх) мэргэжлийн боловсролын болон мэргэжлийн зэргийн хөтөлбөрт суралцагч элсүүлэхэд Хөдөлмөрийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/197 тоот тушаалаар батлагдсан “МБС-ын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам бусад холбогдох эрхзүйн акт болон энэхүү журам (цаашид журам гэх)-ыг баримтална.
  2. МСҮТ-ийн мэргэжлийн боловсролын болон мэргэжлийн зэргийн хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг ”бүртгүүлэгч”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэлтийн томилолт авсан бүртгүүлэгчийг “элсэгч” элсэлтийн үйлчилгээг зайнаас хийж байгааг элсэлтийн “цахим бүртгэл” элсэлтийн үйлчилгээг удирдан зохицуулахаар томилогдсон багийг “элсэлтийн комисс” гэнэ.
  3. “Шинэ иргэншил” МСҮТ-ийн мэргэжлийн боловсролын болон мэргэжлийн зэргийг хөтөлбөрөөр сургах мэргэжлийн чиглэл, элсүүлэх суралцагчийн хяналтын тоог Хөдөлмөрийн яам (цаашид ХЯ гэх) тогтооно.
  4. Бүртгүүлэгч нь тухайн мэргэжилтний мэргэжлийн бэлтгэлд өөрөөр заагаагүй бол нас, хүйс харъяалал харгалзахгүй элсэх эрхтэй.
  5. Элсэлтийн журам, комиссын хаяг, элсэлт явагдах өдөр, сар, цаг болон бусад мэдээллийг харъяа сургуулийн www.nci.edu.mn хаягт байршуулна.
  6. “Шинэ иргэншил” МСҮТ -д суралцагч элсүүлэх ажлыг бүх багш, ажилтан, суралцагч, сургалтын төвтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүд, хот, орон нутгийн хөдөлмөрийн байгууллага, сонирхогч ард иргэдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулна.

Хоёр. Элсэлтийн комисс

 

  1.   Элсэлтийн комиссын даргаар МБС-ын тэнхимийн эрхлэгч, сургалтын  менежер, элсэлтийн нарийн бичгийн дарга, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн менежер, оюутан суралцагчдын хөгжлийн асуудал (нийгмийн ажилтан) хариуцсан ажилтан  нарыг тус тус ШИДС-ийн захирлын тушаалаар  томилно.

Гурав. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага

  1. Бүртгүүлэгч нь бүртгүүлэхээсээ өмнө энэхүү журамтай танилцсан байна.
  2. Мэргэжил, бүрэн дунд боловсрол хамт олгох 2,5 жилийн мэргэжлийн боловсролын хөтөлбөрт суурь боловсрол бүхий иргэдийг, мэргэжлийн зэргийн 1 жилийн хөтөлбөрт эзэмшсэн боловсрол харгалзахгүйгээр элсүүлнэ.

 Дөрөв. Элсэлтийн бүртгэл

  1. Элсэлтийн бүртгэлийг 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс мөн оны 09-дүгээр сарын 15-ны өдөр хүртэл элсэгчид өөрийн биеэр болон зайны (цахим) хэлбэрээр бүртгүүлнэ.
  2. Элсэгчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Сургууль төгссөн боловсролын гэрчилгээ /Цахим бүртгэлийн үед эхний ээлжинд дээрхи баримт бичгийн дугаар болон олгосон сургууль, тухайн боловсролын төвшинг баталгаажуулсан байгууллагын нэрийг оруулах бөгөөд сургуульдаа ирэхдээ дээрхи 2 баримт бичгийг биет байдлаар авчирна.
  • Цахим үнэмлэхний хуулбар /Цахимаар бол регистрийн дугаараа бичих/
  • Цээж зураг-2% /Цахимаар бүртгүүлэхдээ хамаарахгүй боловч сургуульд ирэхдээ авч ирэх/
  • Бүртгэлийн хураамж-5000 төг /Цахимаар бүртгүүлэх үед хамаарахгүй боловч сургуульдаа ирэхдээ авч ирэх/
    1. Элсэлтийн бүртгэлийн шаардлага хангасан бүртгүүлэгчдэд Хөдөлмөрийн яамнаас баталж хэвлүүлсэн томилолт олгоно.

Элсэлтийн мэдээлэл- сурталчилгаа

  1. “Шинэ иргэншил” МСҮТ –д суралцагч элсүүлэх мэдээлэл сурталчилгааны ажлын хүрээнд дараах мэдээллийг хүртээмжтэй хүргэнэ. Үүнд:
    • Элсэлт авах мэргэжлийн чиглэл
    • Сургалтын хөтөлбөрийн агуулга, онцлог
    • Хяналтын тоо
    • Мэргэжил сонгоход хэрэгтэй мэдээлэл
    • Тухайн мэргэжлээр ажиллаж болох ажлын байрууд, эрэлт захиалгын төлөв
    • Суралцагчдад олгох хөнгөлөлт, урамшуулал
  2. Түүнчлэн тухайн мэргэжлийг сонгоход суралцагчийн хувьд бэлтгэгдсэн байдал, авьяас сонирхол, эцэг эхийн нөлөө, эрүүл мэнд, хөгжил төлөвшил зэрэг амжилттай суралцахад нөлөөлөх хүчин зүйлийн талаарх мэдээллийг мэргэжил сонгох, эзэмших сонирхол бүхий бүх талуудад хүргэнэ.

МБС-ЫН ТЭНХИМ