ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ


 

 

 

 

 

 

 

 

Шинэ иргэншил дээд сургуулийн эрдмийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна. Мэндчилгээний эхэнд бидэнд гүн туслалцаа үзүүлэн хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст талархалаа илэрхийлье. Манай сургууль Монгол улсын дээд боловсролын салбарын  өөрчлөлт шинэчлэлтийн эхлэл болох 2000 онд Иргэншил судлалаар мэргэжилтэн бэлтгэх, нүүдэлчдийн өв соёлыг судлах, эрдэмтдийн залуу халааг бэлтгэх зорилгоор анх байгуулагдсан онцлогтой. Энэ зорилгоо ч амжилттай хэрэгжүүлж НСИСОУХ - ын болон хөрш орны эрдэмтэдтэй хамтран экспедицд залуу багш оюутнуудыг оролцуулан судалгаа хийсний үр дүнд 2 залуу багш докторын (Ph.D) зэрэг хамгаалж, судалгааны ажил үргэлжилж байна. Мөн нүүдэлчин түмнийхээ соёл иргэншил, уламжлалыг залуу үедээ өвлүүлэх , гүнзгийрүүлэн судлах эх түүхээрээ бахархах үзэл төлөвшүүлэх зорилгоор монголын түүх, иргэншлийн олимпиадыг түүхийн хүрээлэн, НСИСОУХ, Нийслэлийн боловсролын газартай хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Эрдэмтэн багш нар  маань ч нүүдлийн Соёл иргэншлийн чиглэлээр ОУ- ын ЭШ-ний хуралд илтгэл хэлэлцүүлэх "Эрдмийн бичиг" цувралаа хэвлүүлэх, сурах бичиг нэг сэдэвт зохиол бичих зэргээр судалгааны ажлаа үргэжлүүлэн уйгагүй хөдөлмөрлөж байна. Бид өнгөрсөн 17 жилийн хугацаанд алсын хараа, эрхэм зорилго зорилтоо тодорхойлон, мастер төлөвлөгөөгөө боловсруулж үе шаттай хэрэгжүүлсэн цомхон бүтэцтэй, чадварлаг багштайгаар судалгаанд суурилж сургалтаа зохион байгуулан ажилласнаар анхны болон ахисан шатанд магадлан итгэмжлэгдэж, БСШУЯ - ны аттестатчалалд амжилттай дүн үзүүлэн Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөгдсөн хамт олон боллоо. Шинэ иргэншил дээд сургууль нь оюутанд ээлтэй сургууль, судалгаанд суурилсан оны шилдэг сургууль зэрэг, БСШУЯ, Их дээд сургуулийн холбооны үнэлгээ хүндлэл хүртсэн билээ. Бидний нэрийн хуудас болсон төгсөгчид маань төр засаг боловсрол соёл, ШУ-ын салбарт болон хувийн секторт амжилттай ажиллан "Шинэ иргэншлийнхэн" гэсэн бренд нэр бүтээлч алдраа дурсгаж байгаад бахархаж байна. Манай хамт олон Сургалт эрдэм судлалын ажилдаа шинэ технологи нэвтрүүлж, багш боловсон хүчний чадварыг сайжруулах, оюутны сурч боловсрох, хөгжих таатай орчин бүрдүүлэх шат дараалсан бодлогоо хэрэгжүүлж тогтвортой хөгжин, ОУ-ын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль болохоор итгэл дүүрэн ажиллаж байна.

Шинэ иргэншлийнхэн та бүхнийг баяртай угтах болно.

Захирал    G_U 2проф. Х. Галя